Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А38 – Хөрөнгө гаргах тухай

2022 оны 01 сарын 17-ны өдөр                          Дугаар А38                                   Улаанбаатар хот

 

Хөрөнгө гаргах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.4 дэх хэсэг, Засгийн газрын 2021 оны 259 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/477 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. (КОВИД-19) коронавирусын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Тандалт хариу арга хэмжээний багийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хамрах хүрээг нэмэгдүүлэх, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, хүртээмжийг сайжруулах, үйл ажиллагааг 24 цагаар тасралтгүй явуулахад нэмэлтээр шаардлагатай 4 автомашиныг түрээслэх ажлыг зохион байгуулсугай.
  1. Үйл ажиллагаанд шаардагдах зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  1. Захирамжийн хэрэгжилтэд  хяналт  тавьж  ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч

(Б.Цэрэн)-д даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                               Ж.АЛДАРЖАВХЛАН