2024 оны 08 сарын 27-ны өдөр Дугаар А/521 Улаанбаатар хот
Нийтийн эзэмшлийн жалга, гудамж,
талбайн шарилж, зэрлэгийг цэвэрлэх
ажилд хөрөнгө гаргах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.5.7, Эрүүл ахуйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэхь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн 4, 5, 11, 17, 23, 24 дүгээр хорооны жалга, гудамж, нийтийн эзэмшлийн талбайн шарилж, хөл газрын ургамлыг цэвэрлэж, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Г.Туяацэцэг)-т, 4, 5, 11, 17, 23, 24 дүгээр хороодын Засаг дарга нарт, цэвэрлэгээнээс гарсан шарилж, хог хаягдлыг шуурхай ачиж, тээвэрлэхийг “Хан-Эко тээвэр” ААТҮГ (Д.Гансүх)-т, “Хан-Уул агро” ОНӨААТҮГ (Ц.Цогтсайхан)-т, “Эко хотын тээвэр” ААТҮГ (С.Билгүүн)-т, тус тус үүрэг болгосугай.
2.Шарилж цэвэрлэгээнд шаардагдах зардлыг хавсралтаар баталж, байгаль хамгаалах, ойжуулах, цэцэрлэгжүүлэх зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (З.Буянт), Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн менежер (Ц.Эрдэнэбаатар)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН

