Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/511  Үерийн дараах хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг зохион байгуулах тухай

2024 оны 08 сарын 22-ны өдөр                       Дугаар А/511                       Улаанбаатар хот

Үерийн дараах хойшлуулшгүй сэргээн босгох

ажиллагааг зохион байгуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10, 66 дугаар зүйлийн 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 48 дугаар зүйлийн 48.3, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн Онцгой комиссын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэл, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 508/07, 508/08 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Улаанбаатар хотын хэмжээнд 2024 оны 6, 7, 8 дугаар саруудад үргэлжлэн орсон борооны улмаас дүүргийн 4 дүгээр хорооны Арцатын 4 дүгээр гудамжны жалга, Арцатын 12 дугаар гудамж, зам талбайд хөрсний эвдрэл гэмтэл гарч, иргэд тээврийн хэрэгслээр болон явганаар аюулгүй зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул холбогдох хууль тогтоомжийн хүрээнд технологийн дагуу засварлах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг “Хан-Уул дүүргийн Яармаг” ОНӨААТҮГ (С.Баатар)-т, ажлын явц гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг 4 дугаар хорооны Засаг дарга (О.Ганхуяг)-д тус тус үүрэг болгосугай

2.Дээрх ажилд шаардагдах зардлыг байгаль хамгаалах, ойжуулах, цэцэрлэгжүүлэх зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг дүүргийн менежер (Ц.Эрдэнэбаатар)-т үүрэг болгосугай.

       ЗАСАГ ДАРГА                                                Б.ЦЭРЭН