Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/425  – Үер, усны аюул, ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах тухай

2022 оны 08 сарын 26-ны өдөр                                      Дугаар А425                       Улаанбаатар хот

Үер, усны аюул, ослоос урьдчилан сэргийлэх

нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Шадар сайдын 2021 оны “Үер уснаас үрсээ хамгаалъя” аяны удирдамж, “Үер усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж”, нийслэлийн Засаг даргын 2022 оны “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/778 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Болзошгүй үер, усны осол, хүчтэй усархаг аадар бороо орсны улмаас голын усны түвшин нэмэгдэж үерлэх болон гэнэтийн уруйн үер тохиолдож болзошгүй гамшгийн үед үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, нэрвэгсдэд анхан шатны тусламж үзүүлэх, ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх, холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор дүүргийн хэмжээнд нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсугай.

  1. Нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсгийг нэгдүгээр, удирдамжийг хоёрдугаар, зохион байгуулахад шаардагдах зардлын тооцоог гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

  1. Арга хэмжээнд шаардагдах 1,033,700.00 (нэг сая гучин гурван мянга долоон зуу) төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр), Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

                                                ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

                                               ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН