Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/419 – Хан-Уул дүүрэгт байрлах төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийг ариутгаж халдваргүйжүүлэх тухай

2022 оны 08 сарын 26-ны өдөр                                      Дугаар А419                       Улаанбаатар хот

Хан-Уул дүүрэгт байрлах төрийн өмчийн

сургууль, цэцэрлэгийг ариутгаж халдваргүйжүүлэх тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын                           тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3,  Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. 2022-2023 оны хичээлийн шинэ жилийг угтан, коронавируст халдварт өвчин ихсэж байгаатай холбогдуулан тус дүүрэгт байрлах төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн байрыг ариутгаж халдваргүйжүүлэх ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг шуурхай зохион байгуулж, шаардагдах зардлыг Байгаль хамгаалах, ойжуулах, цэцэрлэгжүүлэх зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

  1. Ариутгал халдваргүйжүүлэлтэд шаардагдах 18,509,400 (арван найман сая таван зуун есөн мянга дөрвөн зуу) төгрөгийг хавсралтаар баталсугай.

  1. Захирамжийн хэрэгжилт, ариутгал, халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтэс (Ц.Алтангэрэл)-т, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс (Б.Бат-Эрдэнэ)-т, Боловсролын хэлтэс (Ж.Отгонхорлоо)-т тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

                                                ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

                        ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН