Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/325  – Цэргийн дүйцүүлэх алба хаах хугацаа дууссан иргэдийг халах тухай

2022 оны 06 сарын 07-ны өдөр                          Дугаар А325                                 Улаанбаатар хот

Цэргийн дүйцүүлэх алба хаах хугацаа

дууссан иргэдийг халах тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, Цэргийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 80 дугаар тогтоолоор батлагдсан Цэргийн дүйцүүлэх алба хаах журмыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны А/235 дугаар захирамжаар Цэргийн дүйцүүлэх албыг Иргэний хамгаалалтын мэргэжлийн ангид 24 сар биеэр хааж, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн иргэдийг цэргийн жинхэнэ албыг биеэр дүйцүүлэн хааснаар тооцон бэлтгэлээр халсугай.
  2. Цэргийн дүйцүүлэх албанаас халагдсан иргэдийн нэрийг хавсралтаар баталсугай.
  3. Цэргийн дүйцүүлэх албанаас хугацаа дуусган халагдаж байгаа иргэдтэй холбогдох тооцоог хийж, цэргийн 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтний бүртгэлд хамруулахыг Цэргийн штаб (хурандаа Г.Жаргалсайхан)-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

        ОРЛОГЧ                                                       Б.ЦЭРЭН