Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/309 – Засаг даргын Тамгын газар, хэлтэс, албаны дүрэм батлах тухай

2022 оны 05 сарын 31-ний өдөр                         Дугаар А309                                 Улаанбаатар хот

Засаг даргын Тамгын газар,

хэлтэс, албаны дүрэм батлах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/1058 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дүрмийг нэгдүгээр, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дүрмийг хоёрдугаар, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дүрмийг гуравдугаар, Хууль, эрх зүй, архивын хэлтсийн дүрмийг дөрөвдүгээр, Төлөвлөлт, гүйцэтгэл, мониторингийн хэлтсийн дүрмийг тавдугаар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дүрмийг зургаадугаар, Тохижилт, ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтсийн дүрмийг долоодугаар, Хог, орчны бохирдол зохицуулалт хэлтсийн дүрмийг наймдугаар, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дүрмийг есдүгээр, Аж ахуй өмчийн хэлтсийн дүрмийг аравдугаар, Олон нийттэй харилцах албаны дүрмийг арван нэгдүгээр хавсралтаар тус тус баталсугай.
  2. Батлагдсан дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг нийт албан хаагчдад, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т үүрэг болгосугай.
  3. Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2021 оны “Дүүргийн Засаг даргын Тамгын газар, хэлтэс, тасгийн дүрэм батлах тухай” А/159, А/490 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

         ОРЛОГЧ                                                      Б.ЦЭРЭН