Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/304 – Ус ашиглах зөвшөөрөл олгох тухай

2022 оны 05 сарын 30-ны өдөр                          Дугаар А304                                 Улаанбаатар хот

Ус ашиглах зөвшөөрөл олгох тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Усны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 13 дугаар зүйлийн 13.1.5, 28 дугаар зүйлийн 28.6, 28.8, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь заалт, Нийслэлийн байгаль орчны газрын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2022/16 дугаартай “Ус ашиглуулах дүгнэлт”-ийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Би Си Эм Эм” ХХК-д унд ахуй, үйлдвэрлэлийн тоосжилт дарах, ногоон байгууламжийн усалгааны зориулалтаар усыг 3 (гурав) жилийн хугацаагаар авч ашиглахыг зөвшөөрсүгэй.
  2. “Би Си Эм Эм” ХХК-д ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулж, ус ашиглалтын байдалд тогтмол хяналт тавьж ажиллахыг Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтэс (Ц.Алтангэрэл)-т даалгасугай.
  3. Усны тухай хуульд заасан үүргээ биелүүлж, усны мэдээллийн сан бүрдүүлэхтэй холбогдох мэдээ, тайланг жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор Засаг даргын Тамгын газарт ирүүлж байхыг “Би Си Эм Эм” ХХК (В.Ганбаатар)-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

                       ОРЛОГЧ                                                      Б.ЦЭРЭН