2022 оны 05 сарын 23-ны өдөр Дугаар А293 Улаанбаатар хот
Мод тарих талбайн ашиглалт,
арчлалт, хамгаалалт хариуцуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10, 66 дугаар зүйлийн 66.1, Хан-Уул дүүргийн Засаг даргын Зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Засаг даргын Тамгын газарт 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Айцын аманд мод тарих зориулалтаар олгогдсон 100 га талбайн арчлалт, хамгаалалт, ашиглалтыг тогтмол хариуцаж ажиллахыг “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (Ц.Эрдэнэбаатар)-т үүрэг болгосугай.
- Тус талбайд тарьсан мод, бут, сөөг болон арчлалт, хамгаалалтын зориулалтаар хийгдсэн хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тухай бүр бүртгэлжүүлж, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-т хүлээлгэж өгөхийг Тохижилт, ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс (Г.Туяацэцэг)-т, Аж ахуй, өмчийн хэлтэс (З.Буянт)-т тус тус үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (С.Сайнбаяр)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР
ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН
НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ Б.ЦЭРЭН

