Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/285 – Хороодыг батлагдсан хэсгийн хуваарийн дагуу ажиллуулах тухай

2022 оны 05 сарын 18-ны өдөр                          Дугаар А285                                 Улаанбаатар хот

Хороодыг батлагдсан хэсгийн хуваарийн

дагуу ажиллуулах тухай

 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн 25 хорооны батлагдсан 65 хэсэг тус бүрийн хилийн цэсийн заагийн нэршлийг хавсралтаар баталсугай.
  2. Батлагдсан хэсгүүдэд хүн ам, өрхийн тоог харгалзан хэсгийн ахлагч нарыг хуваарилан үүрэг чиглэл өгч, арга зүйгээр хангаж ажиллахыг хорооны Засаг дарга нарт даалгасугай.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                                               Б.ЦЭРЭН