Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/235 – Захирамжийн холбогдох хэсгийг  хүчингүй болгох тухай

2022 оны 04 сарын 20-ны өдөр                          Дугаар А235                                 Улаанбаатар хот

Захирамжийн холбогдох хэсгийг

 хүчингүй болгох тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1, Газрын тухай хуулийг 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Алдар толгойн зүүн урд талд амины орон сууцны зориулалттай 4760 м2 газрын эзэмших эрхийг дүүргийн Засаг даргын 2019 оны А/152 дугаар захирамжаар иргэн Ж.Даваадулам (ФД83020700)-д шилжүүлж шийдвэрлэхдээ эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр газрын байршлыг өөрчилсөн байх тул дүүргийн Засаг даргын 2019 оны А/152 дугаар захирамжийн иргэн Ж.Даваадулам (ФД83020700)-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
  2. Энэ захирамжийг тухайн иргэн болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд мэдэгдэж улсын бүртгэлд тусгуулж ажиллахыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба (Б.Батчимэг)-нд үүрэг болгосугай.
  3. Иргэн Ж.Даваадуламд амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх газрын байршлыг судалж танилцуулахыг Газар зохион байгуулалтын алба (Б.Батчимэг)-нд үүрэг болгосугай.
  4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэнд даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН