2025 оны 03 сарын 17-ны өдөр Дугаар А/169 Улаанбаатар хот
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх
ажлыг эрчимжүүлэх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.2, 18.2.5, 18.2.12, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.7, 15.1.8, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” Улсын Онцгой комиссын 2025 оны 01 дүгээр албан даалгавар, Шадар сайдын 2025 оны 01 дүгээр тушаал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар албан даалгавар, Нийслэлийн Онцгой комиссын 2025 оны 01 дүгээр албан даалгавар, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ой, хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээг нэгдүгээр хавсралтаар, дүүргийн ногоон бүс болон Богдхан уулын амуудад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүлээр үүрэг гүйцэтгэх хөдөлгөөнт эргүүлийн хуваарийг хоёрдугаар хавсралтаар, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт явуулах, үүрэг гүйцэтгэх албан хаагчдын хоол хүнс, шатахууны зардлыг гуравдугаар хавсралтаар, ой, хээрийн түймэр гарсан үед ажиллах томилогдсон аж ахуйн нэгж, байгууллагын хуваарийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.
2.Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хяналт, эргүүл шалгалт явуулах, тэмцэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс (хурандаа Д.Бат-Эрдэнэ)-т, дүүргийн Цагдаагийн газар (хурандаа Т.Дамбийням)-т, Замын цагдаагийн хэлтэс (хурандаа Г.Бямбадорж)-т, Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т тус тус үүрэг болгосугай.
3.Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах 62,783,000 (жаран хоёр сая долоон зуун наян гурван мянга) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс зарцуулахыг Засаг даргын Тамгын газар (З.Буянт)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын явц үр дүнг 15 хоног тутамд танилцуулж ажиллахыг Засаг даргын орлогч (Ч.Базарзаяа)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН

