2023 оны 03 сарын 14-ний өдөр Дугаар А/142 Улаанбаатар хот
“Иргэн-цэргийн харилцааны өдөрлөг”-ийг
зохион байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, уулзалт, Монгол цэрэг-дэлхийн цэрэг нээлттэй хаалганы өдөрлөгийг батлагдсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд:
Ахлагч: С.Энхбаяр – Засаг даргын Тамгын газрын дарга
Гишүүд: Г.Жаргалсайхан – Цэргийн штабын дарга, хурандаа
Ж.Отгонхорлоо – Боловсролын хэлтсийн дарга
Д.Жаргалсайхан – Биеийн тамир, Спорт хорооны дарга
Нарийн бичгийн дарга Э.Бат-Эрдэнэ – Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицер
- Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах зардлыг Засаг даргын Тамгын газрын 2023 оны батлагдсан төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
- Батлан хамгаалах хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэдэд сурталчлах уулзалт, Монгол цэрэг-дэлхийн цэрэг нээлттэй хаалганы өдөрлөгийг өндөр хэмжээнд зохион байгуулан ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб (хурандаа Г.Жаргалсайхан)-т, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон албан тушаалтнуудад шаардлагатай дэмжлэг үзүүлж ажиллахыг тус тус даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

