2025 оны 02 сарын 25-ны өдөр Дугаар А/132 Улаанбаатар хот
“Иргэн-цэргийн харилцааны өдөрлөг”-ийг
зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 104 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, Иргэн-цэргийн харилцааны өдөрлөгийг зохион байгуулсугай.
2.Өдөрлөгөөр зохион байгуулагдах арга хэмжээнүүдийг батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
Ахлагч: З.Буянт Засаг даргын Тамгын газрын даргын албан
үүргийг түр орлон гүйцэтгэгч
Гишүүд: Д.Баасанхүү Цэргийн штабын дарга, хурандаа
Ч.Ариунжаргал Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын албан
үүргийг түр орлон гүйцэтгэгч
Б.Лхагвадэмбэрэл Боловсролын хэлтсийн даргын албан
үүргийг түр орлон гүйцэтгэгч
Нарийн бичгийн
дарга: М.Хишгээ Цэргийн штабын төлөвлөлт, сургалтын
офицер, хошууч
3.Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 104 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах зардлыг Засаг даргын Тамгын газрын 2025 оны батлагдсан төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга (З.Буянт)-д, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
4.Төлөвлөгдсөн ажлуудыг чанартай зохион байгуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб (хурандаа Д.Баасанхүү)-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга (З.Буянт)-д тус тус даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН

