2024 оны 03 сарын 01-ны өдөр Дугаар А/ Улаанбаатар хот
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн
албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам
ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 122 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/158 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
2.Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдрийн хооронд зохион байгуулж хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуй нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, тайлагнаж ажиллахыг ажлын хэсэг (Б.Цэрэн)-т даалгасугай.
3.Төлбөр хураах ажлын бэлтгэл ажлыг хангах, хуулийн хугацаанд шуурхай, чирэгдэлгүй зохион байгуулж, 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор холбогдох хууль тогтоомжийн дагуу төсөвт төвлөрүүлэн ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа), Татварын хэлтэс (Г.Сүрэнтамжид), Замын цагдаагийн хэлтэс (Дэд хурандаа С.Галбадрах)-т тус тус үүрэг болгосугай.
4.Албан татвар, төлбөрөө төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй замын хөдөлгөөнд оролцож байгаа автотээврийн хэрэгслийг илрүүлж, холбогдох газруудыг мэдээллээр хангаж хамтран ажиллахыг Татварын хэлтэс (Г.Сүрэнтамжид), Замын цагдаагийн хэлтэс (Дэд хурандаа С.Галбадрах)-т тус тус даалгасугай
5.Албан татвар, төлбөр хураах ажлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж сурталчлан ажиллахыг Хэвлэл, мэдээллийн тасаг (Ч.Бат-Оргил)-т үүрэг болгосугай.
6.Төлбөр хураах ажилд дэмжлэг үзүүлж, холбогдох мэдээ мэдээллээр ханган ажиллахыг хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

