Хан-Уул
Тогтоол захирамж

Далан сэргээх тухай

2023 оны 09 сарын 18-ний өдөр                      Дугаар А/524                         Улаанбаатар хот

Далан сэргээх тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32 дугаар зүйлийн 32.1.8 дахь заалт, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны 07 дугаар сард орсон их хэмжээний борооны улмаас үүссэн үерийн аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан гэрээний үүргээ биелүүлэн ажилласан техник хэрэгсэлийн зардлыг хавсралтаар баталсугай.

  1. Үерийн үед ажилласан талаархи тайлан материал, зардлын тооцоо, гэрээний гүйцэтгэлийг нэгтгэн баримт материалын бүрдлийг ханган ажиллахыг Онцгой байдлын хэлтсийн дарга (хурандаа Д.Бат-Эрдэнэ)-д үүрэг болгосугай

3.Хавсралтаар батлагдсан зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч /Б.Цэрэн/-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН