| № | Өгөгдсөн үүрэг даалгавар | Хариуцах хэлтэс, албад | Хугацаа |
| 1 | Эрчим хүчний ачаалалтай холбоотойгоор цахилгаан тасарсан үед шугам хоолой хөлдөх, хагарах, халих эрсдэлүүд үүсч болзошгүй тул хариуцсан чиг үүргийн байгууллагууд яаралтай хариу арга хэмжээ авч, хамтран ажиллах | Онцгой байдлын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хороод, бусад чиг үүргийн байгууллагууд | XII/25 |
| 2 | Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах. | Цагдаагийн газар | XII/25 |
| 3 | Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, ашиглах заавар, зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах. | Онцгой байдлын хэлтэс | XII/25 |
| 4 | Төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх. | Татварын хэлтэс | XII/25 |
| 5 | Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлж бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл ажлаа сайтар хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж ажиллах. | Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг | XII/25 |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2024.12.25-ны өдрийн 12:00 цагаас өмнө /ariunaa@khanuul.mn/ цахим хаягаар хүлээн авна.

