ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 05 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№15/
| № | Өгөгдсөн үүрэг даалгавар | Хариуцах хэлтэс, албад | Хугацаа |
| 1 | Эрүүл мэндийн төвийн хэвтэн эмчлүүлэх тасгийн үйлчилгээний талаар илтгэх хуудас ирүүлэх | Эрүүл мэндийн төв | V/15 |
| 2 | Хог хаягдлын хураамжийг эрчимжүүлэх чиглэлээр удирдамж боловсруулан энэ 7 хоногт багтаан танилцуулах | Татварын хэлтэс | V/15 |
| 3 | Нийгмийн даатгалын үйлчилгээг иргэдэд ойртуулах чиглэлээр удирдамж боловсруулан, ирэх 7 хоногоос эхлэн нисэх, яармаг, алсын хороодод хуваарь гарган ажиллах | Нийгмийн даатгалын хэлтэс | V/15 |
| 4 | Эко бүлгийн тоог нэмэх, 1, 2, 3, 5, 6, 12, 13, 15, 16, 18, 19, 20, 21, 22, 23, 24 дүгээр хороод эко бүлгийг бүрдүүлэн, ажлуудаа эрчимжүүлэх | Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, хороод | V/15 |
| 5 | Томоохон аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтарч ажиллах удирдамж боловсруулан, танилцуулах | Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв | V/15 |
| 6 | Дүүргийн Засаг даргын нэрэмжит спортын 5 төрөлт тэмцээнд байгууллагууд идэвхтэй оролцох, албан хаагчдыг сайтар хамруулах | Нийт байгууллага | V/15 |
| 7 | Байгууллагууд гадна, дотно орчны тохижилт, засвар үйлчилгээнд анхаарч, өөрсдийн боломжоор засварлах ажлуудыг тогтмол хийх | Нийт байгууллага | V/15 |
| 8 | Насанд хүрээгүй хүүхдүүдэд соён гэгээрүүлэх, зөвлөгөө өгөх чиглэлээр удирдамж боловсруулан, танилцуулах | Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс | V/15 |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.05.15-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна.

