ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН 12-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№34/
| № | Өгсөн үүрэг даалгавар | Хариуцах хэлтэс, албад | Хугацаа |
| 1 | Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг цаг хугацаанд нь ирүүлэх | Нийт хэлтэс, албад | Тухай бүр |
| 2 | Нийслэл дэх Төрийн аудитын газрын явцын аудит 2022.10.12-ны өдрийн 11 цагт 9 давхрын хурлын танхимд нээх тул төсвийн шууд захирагч нар оролцох | Төсвийн шууд захирагчид | X/12 |
| 3 | Дүүргийн 15 дугаар хороонд баригдах шинэ цэцэрлэгийн барилгын талбай руу орох орц, гарц чөлөөлөх ажил 2022.10.13-ны өдрийн 10 цагт хийгдэнэ. Захирамжаар үүрэг болгосон холбогдох байгууллагууд орц, гарц чөлөөлөх ажлыг хамтран шуурхай зохион байгуулах | Цагдаагийн газар, Газар зохион байгуулалтын алба | X/13 |
| 4 | Дүүргийн 10 дугаар хороонд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2023 онд баригдах Өрхийн эрүүл мэндийн төвийн 1000м2-аас доошгүй газрын асуудлыг яаралтай шийдвэрлэх / | Газар зохион байгуулалтын алба | X/17 |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.10.17-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна.

