Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 02 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№05/

 

2024 оны 02 дугаар сарын 27                                                                                                                                                                            Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН СУРГАЛТЫН ЧАНАР, СТАНДАРТ, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД
1 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс Боловсролын салбарын сургалтын чанар, стандартыг бодлогын түвшинд сайжруулах, хүний хөгжлийг хангах чиглэлээр хөтөлбөр боловсруулж танилцуулах. Ажлын 7 хоног
2 Боловсролын хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 оноос хойш хэрэгжиж буй 30 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлэх, шийдэл гаргах уулзалтыг зохион байгуулах. Ажлын 7 хоног
ТОХИЖИЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ХҮРЭЭНД
3 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс “Тохижилт бүтээн байгуулалтын жил”-ийн ажлын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг нийслэл болон дүүргүүдэд хийх тохижилтын ажлуудтай  уялдуулан боловсруулж танилцуулах. Ажлын 7 хоног
4 Худалдан авах ажиллагааны алба,  Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Нийслэлийн 2024 оны  төсөвт өөрчлөлт оруулах батлагдахтай холбогдуулан хөрөнгө оруулалтын ажлуудын худалдан авах ажиллагааг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулах. Ажлын 7 хоног
5 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс барилга, угсралтын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг сайтар хангах. Ажлын 7 хоног
БУСАД ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД
6 Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар Нийслэлийн хэмжээнд гэмт, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр ажлуудыг зохион байгуулах Ажлын 7 хоног
7 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, орчин тойрны өнгө үзэмжийг сэргээлгэх ажлыг зохион байгуулах. Ажлын 7 хоног
8 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс Шар усны үер болон хөрсний ус, халиа дошингоос урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг шуурхай арилгах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх. Ажлын 7 хоног
9 Онцгой байдлын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудыг  нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх. Ажлын 7 хоног
10 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулах, ажлын байранд архидан согтуурахгүй байх,  ажлын цаг ашиглалт, бүтээмжийг сайжруулах, гүйцэтгэл үр дүнг тооцож ажиллах. Ажлын 7 хоног
11 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Нийслэлийн хэмжээнд мал, нохой, муур гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах. Ажлын 7 хоног

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2024.03.06-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

цахим хаягаар хүлээн авна.