НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№10/
| № | Хэрэгжүүлэх байгууллага | Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга | Хугацаа |
|
БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД |
|||
| 1 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Цагдаагийн газар | 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдах “Улаанбаатар – Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ын бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудын удирдлагууд идэвхтэй оролцох. Үндсэн тайзан дээр илтгэл тавьж оролцох байгууллагууд илтгэлүүдээ агуулга, бодлогын хувьд уялдуулан өндөр түвшинд боловсруулж дуусгах.
1. Форумын үеэр байгуулагдах санамж бичиг, гэрээний төслүүдийг эцэслэн дуусгаж форумын ажлын хэсгийн нарийн бичигт ирүүлэх. 2. Яармаг дахь нутгийн захиргааны ордонд байрлаж буй байгууллагууд 4 сарын 20-нд албан хаагчдыг хувийн машингүй ажилд нь ирүүлэх арга хэмжээ авч ажиллах. 3. Яармагийн төр захиргааны байрны гадна тохижилт, цэвэрлэгээг онцгой анхаарах 4. Замын хөдөлгөөний аюулгүй байдал хөдөлгөөн зохицуулалтыг хийх 5. Урилгыг өнөөдрийн дотор тарааж дуусган ирэх зочдын баталгаажуулалт хийх |
Ажлын 4 хоног |
| 2 | Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс | Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/378 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ажлын хэсгийг үнэн, бодитой мэдээ, мэдээллээр хангаж, ил тод, нээлттэй, ажлын уялдаагаа, хангаж, тулгамдсан асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэн ажиллах. | Ажлын 4 хоног |
|
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД |
|||
| 3 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс | Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/242 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, аж ахуйн нэгж байгууллагуудад барилгын чанар, стандартын хэрэгжилтийг хангуулах зөвлөмж хүргүүлэх. | Ажлын 4 хоног |
| 4 | Газар зохион байгуулалтын алба, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс | Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт ТҮЦ-үүдийг цэгцлэх ажлаа эрчимжүүлж, нийтийн эдэлбэр газарт өдрийн худалдаа эрхлэх байршил, ажлын даалгавраа тодорхойлж, дүүргүүдэд хүргүүлж, ажлаа уялдуулан хамтран ажиллах. | Ажлын 4 хоног |
| 5 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс | Дүүргүүдийн нутаг дэвсгэрт хийгдэж байгаа сагсан бөмбөгийн 3х3 талбайн стандарт норм дүрэмд онцгой анхаарч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. | Ажлын 4 хоног |
| 6 | Онцгой байдлын хэлтэс | Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах. | Ажлын 4 хоног |
| 7 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс | Засгийн газрын 2022 оны 340 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг дүүрэг тус бүрт байгуулж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/243 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэгтэй үйл ажиллагаагаа уялдуулж, ажлын явц, үр дүнг 14 хоног тутамд нийслэлийн ажлын хэсэгт танилцуулж ажиллах. | Ажлын 4 хоног |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.04.20-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна.

