НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН
ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№06/
|
№ |
Хэрэгжүүлэх байгууллага |
Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга |
Хугацаа |
|
ИРГЭДИЙН ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД |
|||
| 1 | Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс | Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох мэргэжлийн байгууллагууд бодит мэдээлэл, судалгааг гаргаж, хамтран ажиллах. | Ажлын 8 хоног |
| 2 | Онцгой байдлын хэлтэс, нийт байгууллага | “Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үед төрийн байгууллагын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт Стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангаж, идэвх санаачилгатай оролцох. | Ажлын 8 хоног |
| 3 | Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс | Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд барилгын ажлын гаднах талбайн орчны аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, хяналт тавьж ажиллах. | Ажлын 8 хоног |
|
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД |
|||
| 4 | Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс | 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 07 дугаар сарын 10-ныг хүртэл “Сүхбаатарын талбай” дээр иргэд, олон нийтэд зориулсан аялал жуулчлал, соён гэгээрүүлэх, нийгэм, соёл урлагийн салбарын арга хэмжээнүүдийг зохион байгуулах, бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах. | Ажлын 8 хоног |
|
УЛААНБААТАР ХОТЫН “ЦАХИМ ШИЛЖИЛТ”-ИЙН ХҮРЭЭНД |
|||
| 5 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс | “Digital Ub” буюу Хэсгийн ахлагчийн аппликэйшнг байгууллагуудын ажилтан, албан хаагчдаа танилцуулж хэрэглээг нэмэгдүүлж, цахимжуулах ажлаа эрчимжүүлэн, хэсгийн ахлагчдаас ирүүлсэн зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг шуурхай шийдвэрлэн, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. | Ажлын 8 хоног |
| 6 | Цагдаагийн газар | Замын хөдөлгөөний нэгдсэн систем /RFID/ буюу техникийн хяналтын цахим гэрчилгээг иргэдэд олгох, тээврийн хэрэгсэлд суурилуулах байршлуудаа судалж тодорхойлох, зохион байгуулалтын бэлтгэл ажлаа сайтар хангаж, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд дэмжлэг үзүүлж ажиллах | Ажлын 8 хоног |
|
ТӨСВИЙН ОРЛОГО БҮРДҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД |
|||
| 7 | Татварын хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс | Дүүргүүд болон төсвийн орлого бүрдүүлэгч агентлаг, харьяа газар, байгууллагууд төсвийн орлогын биелэлтийг жигд хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах. | Ажлын 8 хоног |
| 8 | Татварын хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс | Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүд нийслэлд төвлөрүүлэх орлогын биелэлтийг 3 дугаар сардаа багтаан өссөн дүнгээр ханган биелүүлэх ажлаа эрчимжүүлж ажиллах. | Ажлын 8 хоног |
| 9 | Санхүү, төрийн сангийн хэлтэс | Төлбөр тооцооны цахим системийг нэвтрүүлэхтэй холбогдуулан “Төсвийн гүйлгээг цахим системээр хяналт тавих” сэдэвт сургалтыг 2023 оны 03 дугаар сарын 13-ны 10.00 цагт Улаанбаатар хотын Хүүхдийн ордонд зохион байгуулах тул байгууллагуудын удирдлага идэвхтэй оролцох. | Ажлын 8 хоног |
|
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛД ТАНИЛЦУУЛАХ |
|||
| 10 | Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс | Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2023 онд хэлэлцэх асуудлын жагсаалтад төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцүүлж, холбогдох шийдвэрүүдийг шуурхай гаргаж ажиллах. | Ажлын 8 хоног |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.03.22-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна.

