НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ /ЦАХИМ/ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№16/
2021 оны 04 дүгээр сарын 26 Улаанбаатар хот
|
№ |
Хэрэгжүүлэх байгууллага | Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга | Хугацаа |
Хяналт тавих албан тушаалтан |
| 1 | Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төв | Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/313 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, иргэдэд, сурталчлан, анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлгийг шуурхай мэдээлж ажиллах. | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 2 | Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс | Коронавируст /Ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд иргэдийн дархлаажуултын үйл ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн бүртгэл, хуваарь, тээвэрлэлтийн маршрутыг нарийвчлан гаргаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах. | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 3 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага | Төрийн захиргааны болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ажилтан, албан хаагчдыг ажлын байранд нь ажиллуулахгүй байх, хуулийн этгээдийн үйл ажиллагааг тусгай шилжүүлж, зайлшгүй шаардлагаар биечлэн ажиллах албан хаагчдын тоог бууруулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах. | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 4 | Шуурхай ажил олон нийттэй харилцах алба, Онцгой байдлын хэлтэс | “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн хугацаанд халдварын тархалтыг зогсоох талаар иргэд олон нийтийг уриалах, анхааруулга, халдвараас хамгаалах талаар зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэх. | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 5 | Онцгой байдлын хэлтэс | Дүүргүүдийн Онцгой комиссын тандалт, хариу арга хэмжээний багууд Баянзүрх болон Хан-Уул дүүргүүдийн сайн зохион байгуулалт туршлагыг авч хэрэгжүүлж, нийслэлийн Онцгой комиссын 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн зөвлөмж, чиглэлийг хэрэгжүүлж ажиллах. | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 6 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс | Нийтийн эзэмшлийн болон гэр хороололын гудамж талбай, байгууллагын өрөө тасалгаа, орон сууцны орц хонгил, цахилгаан шат, нийтийн тээврийн хэрэгслийн хаалга, суудал, бариул, автобусны буудал, хүүхдийн тоглоомын талбай зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчны халдваргүйжилтийг тогтмол хийж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2021.04.29-ний өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна

