НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ /ЦАХИМ/ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№15/
2021 оны 04 дүгээр сарын 19 Улаанбаатар хот
|
№ |
Хэрэгжүүлэх байгууллага | Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга | Хугацаа |
Хяналт тавих албан тушаалтан |
| 1 | “Нийтлэг үйлчилгэжэний алба” ОНӨААТҮГ, Мэргэжлийн хяналтын хэлтэс, нийт байгууллагууд | Нутгийн захиргааны нийт байгууллагууд дотоод халдвар хамгаалалтын дэглэм, ариутгал халдваргүйжилтийг тогтмол хийж ажиллах. | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 2 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд | Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал шилжсэн хугацаанд албан хаагчдаа цахим сургалтад хамруулж, чадавхжуулах ажлыг зохион байгуулах. | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 3 | Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, Газар зохион байгуулалтын алба | Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлж, газар чөлөөлөлтийг шуурхай зохион байгуулж ажиллах | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 4 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Шуурхай ажил олон нийттэй харилцах алба, “Хан-Уул зам засвар арчлалт” ОНӨААТҮГ, | Энэ онд нийслэлд хийгдэх инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг авто замын ажлуудтай сайтар уялдуулах, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай уулзаж, нэгдсэн график төлөвлөгөө гаргах, засвар, шинэчлэлийн ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэдэд байнга урьдчилан мэдээллийг хэвлэл, олон нийтийн хэрэгслээр тогтмол мэдээлж ажиллах. | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 5 | Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар | Хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймэр болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах. | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 6 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба | Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Иргэдийн амьдрах орчныг сайжруулах зарим арга хэмжээний тухай” А/177 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах. | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
| 7 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ | Нийтийн эзэмшлийн гудамж талбай, автобусны буудал, гудамж, талбайн хөшөө дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх ажлуудаа тогтмол хийж ажиллах. | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2021.04.22-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна

