Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 03 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ /ЦАХИМ/ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№12/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 03 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ

/ЦАХИМ/ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№12/

2021 оны 03 дугаар сарын 29                                           Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1 Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс Нийт байгууллага Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/216 дугаар захирамжийн дагуу нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, мэдээллийн нэгдсэн сан үүсгэж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
2 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх, тархалтыг бууруулах зарим арга хэмжээний тухай” А/221 дүгээр захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, иргэдэд, сурталчлан, анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлгийг шуурхай мэдээлж ажиллах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
3 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Иргэдийн амьдрах орчныг сайжруулах зарим арга хэмжээний тухай” А/177 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг шуурхай барагдуулах, гомдлын дагуу газар дээр ажиллаж, зөрчлийг арилгуулсан талаар долоо хоног тутамд танилцуулах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
4 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, авто зам болон ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн тоглоомын талбай, гэр хороолол, орон сууцны хорооллын гудамж талбайд ил задгай кабелийн болон цахилгааны утасны аюулгүй байдлыг хангуулж, газар дээр ажиллаж зөрчлийг арилгах ажлуудыг зохион байгуулах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
5 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа өнгө үзэмжгүй, эвдэрч гэмтсэн самбаруудыг цэгцлэх, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх ажлуудыг газар дээр ажиллаж зөрчлийг арилгуулах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар
6 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийт байгууллага Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг “Халдварын эсрэг хамтдаа” уриан дор нөлөөллийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, объектод тавих хяналт тавих, халдварын тархалтыг бууруулах арга хэмжээ авах. Ажлын 5 хоног Засаг даргын Тамгын газар

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.04.01-ний өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/ цахим хаягаар хүлээн авна