ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ОЛОН НИЙТИЙГ ТӨЛӨӨЛӨХ ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХУРЛЫН ЗАР
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийн төлөөлөл болох
- Даатгуулагчийн олонхийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагын төлөөлөл-1
- Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөлөл-1 иргэний нэрийг дэвшүүлж сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Нэр дэвшүүлсэн иргэн нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Тухайн эмнэлэгтэй ашиг сонирхлын зөрчилгүй байх
- Нийгмийн эрүүл мэнд болон анагаах ухааны боловсролтой, эсхүл эрх зүй, эдийн засаг, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр мэргэшсэн, эрүүл мэндийн салбарт ажилласан туршлагатай байх
- Улс төрийн намын удирдах, орон тооны болон сонгуульт ажил эрхэлдэггүй.
- Бусад эрүүл мэндийн байгууллагад хөрөнгө оруулалт хийгээгүй байх.
Төрийн бус байгууллага дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Сүүлийн 6 сараас дээш хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулсан.
- Тухайн эмнэлэгтэй ашиг сонирхлын зөрчилгүй
- Санхүүгийн зөрчилгүй байна.
Төрийн бус байгууллагаас нэр дэвшигч нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15.1, 15.26-д тус тус заасан шалгуурыг хангасныг нотлох дараах баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
- Төрийн албан хаагчийн анкет
- Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг;
- Боловсролын диплом, гэрчилгээ, үнэмлэхний хуулбар, мэргэшлийн зэргийн үнэмлэх эсхүл мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан диплом, гэрчилгээ, үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
- Улс төрийн намын удирдах, орон тооны болон сонгуульт ажил эрхэлдэггүйгээ баталгаажуулж бичсэн баталгаа;
- Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчийн талаарх лавлагаа;
- Нэр дэвшүүлж буй Төрийн бус байгууллагаас сүүлийн 6 сард нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх Нийгмийн даатгалын байгууллагын эсхүл холбогдох татвар төлсөн талаарх Татварын байгууллагын эсхүл үйл ажиллагааны тайланг өгсөн талаарх Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын лавлагаа;
- Нэр дэвшүүлж буй Төрийн бус байгууллага нь санхүүгийн зөрчилгүй болохыг нотолсон Аудитын байгууллагын тодорхойлолт.
Нэр дэвшигчийн материалыг:
2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст хүлээн авна.
Хороо урьдчилсан сонгон шалгаруулалтыг 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулж, 60-аас дээш оноо авсан нэр дэвшигчдийн жагсаалтыг нэр дэвшүүлэн сонгох хуралд санал хураалтад оруулна. Нэр дэвшигчийн шалгуурыг авч үзэхдээ нэр дэвшигчийн болон дэвшүүлсэн төрийн бус байгууллагын чадамжийг хамтад нь авч үзнэ.
Хаяг: Хан-Уул дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны 504 тоот өрөө,
Холбоо барих утас 7777-1965 /504/
Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах хороо

