Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газартай хамтран шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль зүйн мэдлэг олгох, захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааг танилцуулах сургалтыг 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа
Уг сургалтаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Оюун-Эрдэнэ, Шүүгчийн туслах Н.Энхмэнд, Х.Цэцэгсүрэн нар Захиргааны хэргийн шүүхийн онцлог, чиг үүрэг болон шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцоход тавигдах шаардлага зэрэг холбогдох зөвлөгөө мэдээллийг өгч, иргэдийг чадавхжуулах ажлыг зохион байгууллаа.
Сургалтад Хан-Уул дүүргийн 25 хорооноос Улсын бүртгэлийн нэгдсэн системээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 80 шүүхийн иргэдийн төлөөлөгч нар оролцов.

