Хан-Уул дүүргийн хороодын шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдаж, тус зөвлөгөөний үеэр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан болон 2026 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа.
Мөн хот нийтийн аж ахуйн чиглэлээр аж ахуйн нэгжүүдэд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулах талаар хороод болон холбогдох хэлтэс, ОНӨААТҮГ-уудад тус тус үүрэг болголоо.



