Мэдээлэл Онцлох мэдээХан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нисэхийн тойрог орчмын шинэ суурьшлын бүсэд 640 хүүхдийн суудалтай 176-р сургуулийн барилгын ажил бүрэн дууслаа 2026-03-02 Хан-Уул дүүргийн 8-р хороо, Нисэхийн тойрог орчмын шинэ суурьшлын бүсэд 640 хүүхдийн суудалтай 176-р сургуулийн барилгын ажил бүрэн дуусч, багш, сурагчид, эцэг эхчүүдээ 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авахад бэлэн болоод байнаа! Боловсролын яамтай хамтран шаардлагатай тоног төхөөрөмж, эд хогшил, ширээ сандлын санхүүжилт, нийлүүлэлтийг бүрэн шийдвэрлүүлж, Анги танхимын угсралт, тохижуулалтын ажлыг богино хугацаанд дуусгалаа. Сурагчид илүү аюулгүй, тав тухтай орчинд суралцах, Багш нар сургалтын чанарыг сайжруулах нөхцөл бүрдэж, Гэрийнхээ дэргэд хамран суралцах тойрогтоо сурагч нар маань боловсролынхоо үйлчилгээг тав тухтай орчинд авч байгаа нь хамгийн чухал үр дүн юмаа.