Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нисэхийн тойрог орчмын шинэ суурьшлын бүсэд 640 хүүхдийн суудалтай 176-р сургуулийн барилгын ажил бүрэн дууслаа

Хан-Уул дүүргийн 8-р хороо, Нисэхийн тойрог орчмын шинэ суурьшлын бүсэд 640 хүүхдийн суудалтай 176-р сургуулийн барилгын ажил бүрэн дуусч, багш, сурагчид, эцэг эхчүүдээ 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авахад бэлэн болоод байнаа! 🙌
👉 Боловсролын яамтай хамтран шаардлагатай тоног төхөөрөмж, эд хогшил, ширээ сандлын санхүүжилт, нийлүүлэлтийг бүрэн шийдвэрлүүлж,
👉 Анги танхимын угсралт, тохижуулалтын ажлыг богино хугацаанд дуусгалаа.
🏫 Сурагчид илүү аюулгүй, тав тухтай орчинд суралцах,
👨‍🏫 Багш нар сургалтын чанарыг сайжруулах нөхцөл бүрдэж,
👨‍👩‍👧‍👦 Гэрийнхээ дэргэд хамран суралцах тойрогтоо сурагч нар маань боловсролынхоо үйлчилгээг тав тухтай орчинд авч байгаа нь хамгийн чухал үр дүн юмаа.