Авлигатай тэмцэх газрын ашиглаж буй авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 11-10 болж өөрчлөгдлөө.
Авлигатай тэмцэх газрын одоо ашиглаж буй 110 тусгай дугаарыг 2026 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл давхар ажиллуулах бөгөөд дээрх хугацаанаас хойш 110 дугаар хаагдаж, 11-10 дугаар ердийн горимоор урьдын адил ажиллах юм. Энэхүү өөрчлөлттэй холбогдуулан Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан чиг үүргийн хүрээнд 11-10 дугаарыг олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх, сурталчлах ажлыг Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж байна.
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 11-10 болж өөрчлөгдсөн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд түгээх ажлын хүрээнд төрийн байгууллагуудын ашиглаж байгаа цахим систем дэх 110 тусгай дугаар гэснийг 11-10 болгож өөрчлөх, бүх шатны төрийн байгууллагын албан ёсны цахим хуудас, нийгмийн сүлжээнд байршуулсан 110 тусгай дугаарыг 11-10 болгох, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшилд холбогдох мэдээллийг хүргэх, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах, өмнө бэлтгэн түгээсэн сурталчилгааны материалыг боломжит хэлбэрээр өөрчлөх зэрэг ажлыг хийж байна.
11-10 дугаар нь техник технологийн шинэчлэлийг ашигласан, олон улсын жишигт нийцсэн, авлигын талаарх мэдээллийг аюулгүй, шуурхай, нууцлал хангаж өгөх, хүлээн авах боломжийг бүрэн бүрдүүлснээрээ давуутай болно.

