Хан-Уул
Нэмэлт

ЦЭРГИЙН ҮҮРЭГТНИЙ ҮНЭМЛЭХ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА/2026.01.15/

    Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб 18 нас хүрсэн залуучуудад “Цэргийн үүрэгтний үнэмлэх” гардуулах ёслолын арга хэмжээг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
     Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Цэргийн штабын дарга, хурандаа Д.Баасанхүү, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, 8 дугаар хорооны Засаг дарга Д.Алимаа, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, 9 дүгээр хорооны Засаг дарга М.Насанжаргал нар оролцож, дүүргийн Засаг даргын Талархал болон дурсгалын зүйлсийг гардуулан өглөө.