Хан-Уул дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр болж, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн удирдан зохион явууллаа.
✅ Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр
- Хан-Уул дүүрэг 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлахтай холбогдуулан дүүргийн бүх төрийн байгууллагууд аж ахуй эрхлэгчидтэй хамтран ажиллах, дэмжих талаар төлөвлөгөө гаргаж ажиллах
- 2026 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг аж ахуй нэгжид нээлттэй хүргэх, үнэлгээний хороог хурдан шуурхай байгуулах, сонгон шалгаруулалтыг эрчимжүүлэх
- 2026 оны 02 дугаар сард багтаан дүүргийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах ажлыг зохион байгуулах үүрэг чиглэл өглөө.




