Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг эрчимжүүлэх, суурьшлын бүсэд мал оруулахгүй байх, дүүргийн хэмжээнд хяналт тавих зорилгоор гэрээгээр ажилтнууд ажиллаж байна. Зөрчлийн тухай хуульд зааснаар хориглосон бүсэд малаа бэлчээсэн бол – Иргэнийг 1сая төгрөг – Хуулийн этгээдийг 10сая төгрөгөөр торгож, малыг хашаалж, гарсан зардлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авна. Мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрөгдсөн бүсэд малаа байнгын хариулга, маллагаатай байлгаж, суурьшлын бүс рүү малаа оруулахгүй байхыг анхаарна уу.

