Хан-Уул дүүргийн Засаг даргын 2025 оны А/289 дүгээр захирамжаар гамшиг, ослын үед анхны тусламж үзүүлэх мэдлэг, дадлага олгох, хүнлэг, энэрэнгүй нийгмийг хамтдаа бүтээх зорилготой “ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛСИЙН ТАЛД” аяныг зарласан.
Тус аянд дүүргийн иргэд, аж ахуйн гэгж байгууллагууд идэвхтэй оролцож, цусаа хандивлах арга хэмжээнд нэгдэн ажлын байранд анхны тусламжийн хайрцагтай болсноос гадна иргэн бүрд зайлшгүй шаардлагатай анхны тусламж үзүүлэх сургалтад 520 албан хаагч хамрагдсан юм.Тус аян 6 сарын турш үргэлжилсэн бөгөөд хаалтын үйл ажиллагаа 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдаж, идэвхтэй оролцсон 3 иргэн, 4 байгууллагыг шалгарууллаа.

Үүнд: Хүмүүнлэг байгууллагаар
• Дүүргийн ЗДТГ
• 312-р цэцэрлэг
• Хан-Уул дүүргийн 3-р хороо
• MSM груп тус тус шалгарлаа.

