Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/1220 дугаар захирамжийн хүрээнд зохион байгуулагдаж буй Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг өнөөдөр Хан-Уул дүүрэгт эхэллээ.

Тус улсын үзлэг нь албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, байгууллагын архивын үйл ажиллагаа, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт гэсэн 3 үндсэн үзүүлэлт, 87 шалгуур үзүүлэлтийн дагуу явагдах бөгөөд Хан-Уул дүүрэгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболд даргаар ахлуулсан баг ажиллаж байна.