Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

/2025.10.07/ Хан-Уул удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн удирдан явууллаа.
✅ Шуурхай зөвлөгөөнөөр өмнөх үүрэг даалгаврын биелэлт Засаг даргын дэргэдэх 24 хэлтэс албадын 14 хоногийн өргөдөл гомдол, албан бичгийн шийдвэрлэлт, үйл ажиллагааны нөхцөл байдлыг мэдээг танилцууллаа.
✅ Мөн зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээ эрхэлж буй газруудад хяналт шалгалт хийсэн талаарх тайланг танилцуулах;
•Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр ажил олгогч байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ, санамж бичиг байгуулах;
•2025 оны хүн ам, орон сууцны завсрын тооллогын талаарх мэдээллийг түгээх;
•Угаарын хийн эрсдэлээс сэргийлэх,“Хотула” апп, түлшний хэрэглээний талаарх мэдээлэл хүргэх өдөрлөгийг бүсчлэн зохион байгуулах талаар үүрэг чиглэл өглөө.