Хан-Уул
Мэдээлэл

АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг арьс шир боловсруулах “Булигаар” ХК болон “Мон-Ирээдүй” ХХК үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжээнд нийслэлийн 9 дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн 15 албан хаагч, дүүргүүдийн арьс ширэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 37 иргэн, аж ахуйн нэгж, үйлдвэр эрхлэгчид оролцож, туршлага солилцлоо.

Уулзалтаар томоохон аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны боломж, кластер хэлбэрээр хөгжих чиглэлийг хэлэлцлээ.