МэдээлэлАЮУЛГҮЙ БАЙДЛАА ШАЛГАХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ 2025-07-31 Өнөөдөр 6, 8, 15, 16-р хорооны “Тэрра”, “Номин” худалдааны төвүүдэд гамшгаас сэргийлэх өдөрлөг зохион байгуулж, үйлчлүүлэгчдэд гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, цаг үеийн мэдээллийг хүргэн, 4 төрлийн 843 ширхэг тараах материалыг тараалаа. Иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх ойлголт, мэдлэгийг түгээж, QR код бүхий хяналтын хуудсаар 326 иргэн аюулгүй байдлаа шалгалаа. Та бүхнийг гамшгийн бэлэн байдлаа тогтмол шалгаж, мэдлэгээ нэмэгдүүлэн аюулгүй байдлаа хангахыг уриалж байна. Эрсдэлээ 2-3 минутын дотор үнэлж, өөрийгөө болон өрхөө хамгаалаарай!