Хан-Уул
Мэдээлэл

АЮУЛГҮЙ БАЙДЛАА ШАЛГАХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ

📌 Өнөөдөр 6, 8, 15, 16-р хорооны “Тэрра”, “Номин” худалдааны төвүүдэд гамшгаас сэргийлэх өдөрлөг зохион байгуулж, үйлчлүүлэгчдэд гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, цаг үеийн мэдээллийг хүргэн, 4 төрлийн 843 ширхэг тараах материалыг тараалаа.
📢 Иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх ойлголт, мэдлэгийг түгээж, QR код бүхий хяналтын хуудсаар 326 иргэн аюулгүй байдлаа шалгалаа.
🔍 Та бүхнийг гамшгийн бэлэн байдлаа тогтмол шалгаж, мэдлэгээ нэмэгдүүлэн аюулгүй байдлаа хангахыг уриалж байна. Эрсдэлээ 2-3 минутын дотор үнэлж, өөрийгөө болон өрхөө хамгаалаарай!