Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг https://service.ulaanbaatar.mn/home цахим бүртгэлийн системээр 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 16:00 цагаас 07 дугаар сарын 03-ны өдрийн 16:00 цаг хүртэл хүлээн авна.
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргахад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг стандартын шаардлага хангасан гал тогоо, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мэргэжлийн ажиллагсад бүхий хуулийн этгээд байна.
Бүрдүүлэх материалын жагсаалт:
- Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэлийн хуудас
- Тогоочийн мэргэжлийн үнэмлэх
- Ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сард шинжилгээнд хамрагдсан байх)
- Худалдан борлуулах бараа, бүтээгдэхүүн, хоолны цэсний зураг

