Хан-Уул дүүрэгт 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 22 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Хаалганаас хаалганд” улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлэх өдөрлөг зохион байгуулагдаж байна.
Өдөрлөгт дүүргийн Засаг даргын тамгын газар, Боловсролын хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газар болон бусад төрийн болон төрийн бус байгууллагууд оролцлоо.

Өдөрлөгийн хүрээнд:
-
Иргэд, олон нийтэд дархлаажуулалтын ач холбогдлыг сурталчлах, мэдээллээр хангах
-
Нөхөн дархлаажуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэх
-
Улаанбурхан өвчний тархалтыг хязгаарлах
-
Өвчнөөс урьдчилан сэргийлэх
-
Сургалт сурталчилгаа болон бусад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна



