НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№22/
2024 оны 10 дугаар сарын 28 Улаанбаатар хот
| № | Хэрэгжүүлэх байгууллага | Өгөгдсөн үүрэг даалгавар | Хугацаа |
| 1 | Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс | Нийслэлийн 2024 оны төсвийн орлогыг нэмэгдүүлж, орлогын эх үүсвэрийн бааз суурийг өргөжүүлэх ажлуудаа эрчимжүүлэх. | Ажлын 7 хоног |
| 2 | Газар зохион байгуулалтын алба | Зогсоол хөтөлбөрийн хүрээнд том оврын тээврийн хэрэгслүүдийг иргэдийн суурьшлын бүсээс гаргах, том оврын тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хүрээг өргөжүүлэх асуудлыг судалж танилцуулах. | Ажлын 7 хоног |
| 3 | Нийгмийн хөгжлийн хэлтэс, нийт байгууллага | Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж, сэтгэл зүйн сургалтад хамруулах. | Ажлын 7 хоног |
| 4 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, нийт байгууллага | Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж ажиллах. | Ажлын 7 хоног |
| 5 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс | Өвөлжилтийн бэлтгэл ажил, давс, бодисын нөөцлөлт, хот нийтийн аж ахуйн машин тоног, төхөөрөмжийн бэлэн байдал болон хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг талаар дараагийн Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах. | Ажлын 7 хоног |
| 6 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага | Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагчдад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулах. | Ажлын 7 хоног |
| 7 | Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг | Нийслэлийн хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт хяналт шалгалтыг зохион байгуулах. | Ажлын 7 хоног |
| 8 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага | Нийслэлийн хэмжээнд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг анхаарч, өргөдөл, гомдол үүсгэсэн шалтгаан нөхцөлийг судалж танилцуулах. | Ажлын 7 хоног |
| 9 | Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс | “20 минутын хот” концепцийн хүрээнд Чингэлтэй дүүрэг “Ард кино театр” сэргээх зураг төслийн ажлыг төлөвлөх, Хан-Уул дүүрэг 19-н үйлчилгээний төв, Баянзүрх дүүрэг “Сансар” үйлчилгээний төв, Сонгинохайрхан “Соёмбо” кино театр зэрэг орчны газруудын судалгааг хийж танилцуулах. | Ажлын 7 хоног |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2024.11.05-ны өдрийн 12:00 цагаас өмнө /ariunaa@khanuul.mn/
цахим хаягаар хүлээн авна.

