2024 оны 02 сарын 22-ны өдөр Дугаар А/157 Улаанбаатар хот
Нийтийн эзэмшлийн ногоон
байгууламжийн арчлалт, хамгаалалтын тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10, 66 дугаар зүйлийн 66.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 77 дугаар зүйлийн 77.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 484 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 25 дугаар тогтоол, “Чиг үүрэг шилжүүлэх тухай” нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1461 дүгээр захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2023 оны А/293 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар 19-ний өдрийн 01/1398 дугаартай албан бичиг, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хотын аж ахуйн нэгдмэл байдлыг хангах зорилтын хүрээнд зарим чиг үүргийг дүүрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтын ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, гүйцэтгэгч байгууллагуудын 2023 онд байгуулсан гэрээг үндэслэн шинээр гэрээ байгуулж, хяналт тавьж, гүйцэтгэлийг баталгаажуулж ажиллахыг Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д, арчлалт, хамгаалалтын ажлын гүйцэтгэлд хяналт тавих, мэргэжил, арга зүйгээр хангах үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба (Т.Улсболд)-нд тус тус үүрэг болгосугай.
2.Ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтын ажлын зардал, талбайн хуваарилалтыг хавсралтаар баталж, санхүүжилтийг нийслэлээс олгох хот нийтийн тохижилт үйлчилгээний зардлын санхүүжилтийн хуваарьтай уялдуулан холбогдох зардлаас гүйцэтгэлээр олгохыг Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т зөвшөөрсүгэй.
3.Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтын ажлыг гэрээт хугацаанд агро технологийн горимын дагуу чанартай гүйцэтгэж, тайлагнаж ажиллахыг “Охь мандал” ХХК (Б.Жавзан)-д, “Хорсбек эксперенс” ХХК (Ж.Нэргүй)-д, “Үр үрслэх” ХХК (Д.Номингоо)-д, “Грийт пинус” ХХК (М.Эрдэнэбат), “Грийн файненшл корпорейшн” ХХК (Г.Алтанхуяг), “Баян сөөгт” ХХК (Ц.Чанцалдулам)-д, “Эко эрин тохижилт” ХХК (Н.Лхагвасүрэн)-д, “Цэцэгт ногоон хөндий” ХХК (Б.Онон)-д, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (В.Мөнх-Эрдэнэ)-т тус тус үүрэг болгосугай.
4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт хариуцсан байгууллагуудыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, ажиллахыг Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

