2024 оны 02 сарын 29-ний өдөр Дугаар А/105 Улаанбаатар хот
Цас, зудын эсрэг арга хэмжээ
авах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалт, Засгийн газрын 2024 оны 62 дугаар тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт их хэмжээний цас орж, цаг агаар хүндэрсний улмаас малчин айл өрх рүү чиглэсэн зам, даваа цасанд боогдож, машин техник хэрэгсэл явахад хүндрэлтэй гамшгийн нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан хор уршгийг арилгах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулсугай.
2.Дүүргийн нутаг дэвсгэрт цаг агаарын аюулт үзэгдлээс үүссэн хор уршгийг арилгах арга хэмжээг шуурхай зохион байгуулж, зам, даваа цасанд боогдсон газарт зам гаргаж ажиллахыг Хан-Уул Зам засвар арчлалт ОНӨААТҮГ (Ц.Ган-Эрдэнэ)-т, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс (хурандаа Д.Бат-Эрдэнэ)-т тус тус даалгасугай.
3.Шаардагдах зардлыг хавсралтаар баталж, Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

