Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 07 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№15/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 07 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№15/

      2024 оны 07 дугаар сарын 22                                                                               Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
1 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилт, ногоон байгууламжийн ажлын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх. Ажлын 5 хоног
2 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Боловсролын хэлтэс Өвөлжилтийн үед хүндрэл гарч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлэг, халаалтын зуух, бусад барилга байгууламжийн цахилгаан, дулаан, шугам сүлжээний засварын ажилд шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоо, судалгааг гарган, танилцуулах. Ажлын 5 хоног
3 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Худалдан  авах ажиллагааны алба Нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагааг эрчимжүүлж ажиллах. Ажлын 5 хоног
4 Газар зохион байгуулалтын алба Газрын дуудлага худалдааг шуурхай зохион байгуулж,  төсөвт орлого төвлөрүүлэх ажлаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 5 хоног
5 Санхүү, төрийн сангийн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба Нийслэлийн төсвийн өөрчлөлт хийх бэлтгэл ажлыг сайтар хангах. Ажлын 5 хоног
6 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөний төсөлд саналаа нэгтгэн тусгаж өгөх ажлыг шуурхай зохион байгуулах. Ажлын 5 хоног
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛУУДЫН ХҮРЭЭНД
7 Газар зохион байгуулалтын алба Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл аюулгүй, амьдрах орчныг сайжруулах ажлын хүрээнд хийгдэж байгаа зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа хайс буулгалтын явцын талаар танилцуулах. Ажлын 5 хоног
8 Онцгой байдлын хэлтэс Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр байгууллагууд ажлын уялдаагаа, хангаж, тулгамдсан асуудлыг тухай бүр шийдвэрлэн ажиллах. Ажлын 5 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2024.07.31-ний өдрийн 12:00 цагаас өмнө /ariunaa@khanuul.mn/

 цахим хаягаар хүлээн авна.