НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 07 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№14/
2024 оны 07 дугаар сарын 01 Улаанбаатар хот
| № | Хэрэгжүүлэх байгууллага | Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга | Хугацаа |
| 1 | Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс | Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох байгууламжуудын засвар, тохижилтын ажлыг эрчимжүүлэх. | Ажлын 5 хоног |
| 2 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, нийт байгууллага | Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах холбогдуулан нийслэлийн төсвөөс санхүүждэг байгууллагуудын албан хаагчдад олгож буй өдрийн хоолны зардал, нийтийн тээврийн унааны зардлыг өдрийн 35,000 төгрөг байхаар тооцон холбогдох зардлыг тухай байгууллагын төсөвт тусгасан тул хэрэгжилтийг хангаж ажилллах. | Ажлын 5 хоног |
| 3 | Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс | Хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хүнсний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах урьдчилан сэргийлж ажиллах. | Ажлын 5 хоног |
| 4 | Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс | Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг сайтар зохион байгуулах | Ажлын 5 хоног |
| 5 | Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс | Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах. | Ажлын 5 хоног |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2024.07.08-ны өдрийн 12:00 цагаас өмнө /ariunaa@khanuul.mn/
цахим хаягаар хүлээн авна.

