Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 05 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№11/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 05 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№11/

      2024 оны 05 дугаар сарын 20                                                                                 Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
1 Нийт байгууллагууд 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудыг гадаад томилолтоор ажиллуулахгүй байх Ажлын 7 хоног
2 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд хуваарийн дагуу хог, хаягдлыг ачуулах болон хог хаягдлыг тээвэрлэх ажлын явцад газар дээр нь хяналт тавих, танилцуулах. Ажлын 7 хоног
3 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Инженерийн хангамжийн байгууллагуудад ямар мэргэжлийн, ямар туршлагатай, хэдэн инженер хэрэгцээтэй байгаа талаар тоон мэдээллийг гаргаж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газарт ирүүлэх. Ажлын 7 хоног
4 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ Усан оргилууруудыг ажилд оруулах болон нийтийн эзэмшлийн талбайг цэцэгжүүлэх ажлыг зохион байгуулах. Ажлын 7 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2024.05.29-ний өдрийн 12:00 цагаас өмнө /ariunaa@khanuul.mn/

 цахим хаягаар хүлээн авна.