2024 оны 02 дугаар сарын 27 Улаанбаатар хот
| № | Хэрэгжүүлэх байгууллага | Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга | Хугацаа |
| БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН СУРГАЛТЫН ЧАНАР, СТАНДАРТ, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД | |||
| 1 | Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс | Боловсролын салбарын сургалтын чанар, стандартыг бодлогын түвшинд сайжруулах, хүний хөгжлийг хангах чиглэлээр хөтөлбөр боловсруулж танилцуулах. | Ажлын 7 хоног |
| 2 | Боловсролын хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс | Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 оноос хойш хэрэгжиж буй 30 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлэх, шийдэл гаргах уулзалтыг зохион байгуулах. | Ажлын 7 хоног |
| ТОХИЖИЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ХҮРЭЭНД | |||
| 3 | Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс | “Тохижилт бүтээн байгуулалтын жил”-ийн ажлын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг нийслэл болон дүүргүүдэд хийх тохижилтын ажлуудтай уялдуулан боловсруулж танилцуулах. | Ажлын 7 хоног |
| 4 | Худалдан авах ажиллагааны алба, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс | Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах батлагдахтай холбогдуулан хөрөнгө оруулалтын ажлуудын худалдан авах ажиллагааг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулах. | Ажлын 7 хоног |
| 5 | Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс | Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс барилга, угсралтын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг сайтар хангах. | Ажлын 7 хоног |
| БУСАД ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД | |||
| 6 | Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар | Нийслэлийн хэмжээнд гэмт, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр ажлуудыг зохион байгуулах | Ажлын 7 хоног |
| 7 | Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс | Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, орчин тойрны өнгө үзэмжийг сэргээлгэх ажлыг зохион байгуулах. | Ажлын 7 хоног |
| 8 | Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс | Шар усны үер болон хөрсний ус, халиа дошингоос урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг шуурхай арилгах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх. | Ажлын 7 хоног |
| 9 | Онцгой байдлын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба | Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх. | Ажлын 7 хоног |
| 10 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага | Албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулах, ажлын байранд архидан согтуурахгүй байх, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг сайжруулах, гүйцэтгэл үр дүнг тооцож ажиллах. | Ажлын 7 хоног |
| 11 | Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс | Нийслэлийн хэмжээнд мал, нохой, муур гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах. | Ажлын 7 хоног |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2024.03.06-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/
цахим хаягаар хүлээн авна.

