2023 оны 09 сарын 21-ний өдөр Дугаар А/540 Улаанбаатар хот
Зөвшөөрөл олгох тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 13 дугаар зүйлийн 13.3, 15 дугаар зүйлийн 15.2, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 7.8 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргасан, хяналт шалгалтын явцад зөрчилгүй шалгагдсан, холбогдох баримт бичгийн бүрдэл хангасан нийт 13 (Арван гурав) иргэний нэрсийг хавсралтаар баталж Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгосугай.
2.Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгогдсон иргэдэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэн, хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэсийн (М.Ганболд)-т, үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Цэрэн)-д тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН

